Баянгол дүүрэгт бүртгэл хэвийн явагдаж байна

Хуучирсан мэдээ: 2011.07.26-нд нийтлэгдсэн

Баянгол дүүрэгт бүртгэл хэвийн явагдаж байна

БНСУ-д ажиллах хүсэлтэй иргэдийн бүртгэл эхэллээ. Энэ удаагийн бүртгэлд хамрагдахыг хүссэн нийслэлчүүд харьяа дүүргийнхээ Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтэст шаардлагатай бичиг баримтаа бүрдүүлэн бүртгүүлж байгаа билээ. Одоогийн байдлаар Баянгол дүүргийн 700 гаруй иргэн бүртгэлд хамрагдахаар харьяа дүүргийнхээ бүртгэлийн хэсэгт дугаарлан зогсч байгаа бөгөөд хэв журам сахиулахаар Баянгол дүүргийн цагдаагийн хэлтсийн дөрвөн албан хаагч ажиллаж байна. Бүртгэл өглөө 09.00 цагт эхлэн иргэдийг арав арваар нь оруулж эхэлжээ. Одоогоор бүртгэл хэвийн явагдаж байна. БНСУ-д ажиллах хүсэлтэй иргэдийн бүртгэл 26-28-нд гурван өдөр үргэлжлэх бөгөөд өдөр бүр 09.00-13.00, 14.00-18.00 цагийн хооронд 21 аймаг, нийслэлийн есөн дүүргийн Хөдөлмөр халамж, үйлчилгээний хэлтэст болох юм.

Бүртгүүлэх хүсэлтэй иргэд гадаад паспорт, иргэний үнэмлэхийн хуулбар, сүүлийн зургаан сард авахуулсан 3.5×4.5 хэмжээтэй хоёр хувь цээж зураг, бүртгэлийн хураамж болох 30 мянган төгрөгийг Хадгаламж банкны 10210022222 тоот дансанд тушаасан байх ёстой аж. Бүртгүүлсэн иргэдээс ирэх есдүгээр сарын 3, 4-нд солонгос хэлний түвшин тогтоох шалгалт авч, хариуг нь есдүгээр сарын 7-нд гаргах юм байна.

Г.Даша
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж