УИХ-ын гишүүн Б.Батзориг сонгогдсон Баянзүрх дүүргийнхээ тойргийн иргэдтэй өнөөдөр /2016.12.25/ уулзлаа. Тэрээр УИХ-д сонгогдсоноосоо хойш боловсруулж буй хуулийн төсөл болон УИХ болон Засгийн газраас батлагдсан хууль, тогтоомжийн талаархи мэдээллийг тойргийнхоо иргэдэд танилцуулж, шинэ оны мэндчилгээ дэвшүүллээ. МАН-ын мөрийн хөтөлбөрт тусгагдсан олон хөтөлбөрүүд хууль болон хэрэгжиж байгааг онцоллоо.
Мөн ахмадуудын тэтгэвэрийн зээлийг хүүг бууруулах, агаарын бохирдлыг бууруулахад Ерөнхий сайдаар ахлуулсан Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороог байгуулж, гэр хорооллын дахин төлөвлөлт, агаарын бохирдлыг бууруулахад авч байгаа арга хэмжээний талаар танилцууллаа. УИХ-ын гишүүн Б.Батзориг УИХ дахь Агаарын бохирдлын дэд хорооны даргаар ажиллаж байгаагийн хувьд гэр хорооллын дахин төлөвлөлтийн талаар авах арга хэмжээ, Цэвэр агаар сан байгуулах хуулийн төсөл боловсруулж байгаагаа дурьдсан юм. МАН-ын намын мөрийн хөтөлбөрт багтсан тэтгэвэрийн зээлийн хүүг бууруулах асуудлыг УИХ-аар хэлэлцүүлэхээр төлөвлөсөн байна. Тодруулбал, ахмад настануудын тэтгэврийн зээлийг бууруулах асуудлыг судалж байгаа гэдгээ илэрхийллээ.
Ш.ОЧ