Ажлын цаг дуусч, шүүх хурал Даваа гариг хүртэл завсарлалаа

Хуучирсан мэдээ: 2016.12.23-нд нийтлэгдсэн

Ажлын цаг дуусч, шүүх хурал Даваа гариг хүртэл завсарлалаа

Эрүүгийн байцаан шийтгэх хуульд 22.00 цагаас хойш шүүн таслах ажиллагааг явуулах боломжгүй гэж заасан байдаг. Өөрөөр хэлбэл, эрүүгийн хэргийн шүүн таслах ажиллагааг өдрийн цагаар явуулах ёстой. Энэ дагуу С.Зоригийг хөнөөсөн хэргийг шүүж буй Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч М.Алдараар ахлуулсан шүүх бүрэлдэхүүн ажлын цаг дууссанаар шалтгаанаар хурлыг завсарлуулаа. Хуулийн дагуу ажлын өдөр буюу ирэх Даваа гаригт 10.00 цагаас шүүх хурлыг үргэлжлүүлэн хуралдуулахаар болов. Шүүх хурлын гурав дахь өдөр буюу өнөөдөр 12 цагийн турш шүүх бүрэлдэхүүн 18 жилийн өмнө гарсан хүн амины хэргийн нотлох баримтыг шинжилсэн юм. Улмаар 22.00 цаг болж, хэргийн нотлох баримтыг үргэлжлүүлэн шинжлэх шат руу шилжүүлсэнийг эх сурвалж мэдээллээ.

Д.УЛАМБАЯР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж