Попын хаан Майкл Жексоны гэр бүлийнхэн попын хааны дурсгалд зориулсан хүндэтгэлийн концертийг зохион байгуулах гэж буйгаа мэдэгдлээ. Ирэх аравдугаар сарын 8-нд 75 мянган хүний суудалтай “Millenium” цэнгэлдэх хүрээлэнд болох уг шоу тоглолтод ямар уран бүтээлчид оролцохыг харин хэлсэнгүй.
Тоглолтын ерөнхий зохион байгуулагчаар ажиллаж буй “Global Live Events”-ийн мэдээлснээр концертийг дэлхийн олон орны кино театрын дэлгэцээр шууд дамжуулна. Майкл Жексоны үхэлд түүний эмчийг буруутгасан хэвээр байгаа бөгөөд шүүх хурал нь есдүгээр сард болох юм.