Жүжигчин Г.Ундармаагийн дэлгэцийн дөрөв дэх уран бүтээл болох “Амьдарлоги” уран сайхны киноны албан ёсны танилцуулга цацагдаж эхэллээ.
“Ю Фильми” студийн “Амьдарлоги” хэмээх романтик инээдмийн кино нь ирэх оны нэгдүгээр сарын 2-нд бүх кино театраар гарч эхэлнэ.
Шинэ кинонд Монголын сайхан эмэгтэй жүжигчдийн нэг О.Энхтуул тогложээ. Жүжигчин Г.Ундармаагийн хувьд энэ удаа их сургуулийн багшийн дүрийг бүтээж байгаа аж.
Жүжигчин Г.Ундармаа өмнө нь “Single Ladies 1”, 2, “Тютю” зэрэг уран сайхны кинонуудыг бүтээж, үзэгчдийн хүртээл болгосон билээ.
А.СҮРЭН