Зул сарын баярын өмнөх өдөр Өмнөд Солонгосын нийслэл Сөүл хотноо олон мянган Санта-Клаусын эсэргүүцлийн жагсаал боллоо. Санта-Клаусын өмсгөлтэй олон мянган хүмүүс ерөнхийлөгч Пак Кын Хег нэн даруй огцруулахыг шаардан жагсчээ. 550 мянга гаруй хүн оролцсон жагсаал ерөнхийлөгч, ерөнхий сайд болон үндсэн хуулийн шүүхийн байрны гадна болсон байна. Жагсагчид Пак Кын Хег нэн даруй баривчлахыг шаардаж, Зул сарын баярын дууны үгийг өөрчлөн дуулж эсэргүүцлээ илэрхийлжээ.
Өмнөд Солонгосын парламент Пак Кын Хед итгэл үзүүлэх эсэхээр санал асуулга явуулж, огцруулах шийдвэр гаргаад буй. Гэхдээ Өмнөд Солонгосын Үндсэн хуулийн шүүх ерөнхийлөгч Пак Кын Хег огцруулах эсэхийг эцэслэн шийдвэрлэх билээ. Хэрэв үндсэн хуулийн шүүх Пак Кын Хег огцруулах шийдвэр гаргавал 60 хоногийн дотор ерөнхийлөгчийн сонгууль явуулах ёстой.
Эх сурвалж: ВВС
Б.ТУЯА