"Рио-2016" олимпийн наадмын хүрэл медальт, Казахстан улсын гавьяат тамирчин Г.Отгонцэцэг өнгөрөгч баасан гаригт/2016.12.23/ “Өнөр бүл” асрамжийн багачуудад бэлэг гардуулж, мөнгөн тусламж үзүүлжээ. Мөн тэрбээр “Авьяас” хүүхдимйн ордны сурагчдын шинэ жилд оролцон, шилдэг хүүхдүүдэд бэлэг гардуулсан байна.
Манай шилдэг жүдоч Г.Отгонцэцэг дасгалжуулагч Д.Энхбаатарын хамтаар Казахстан улсад амьдарч байна. Түүний хувьд оны эхээр Казахстаныг зорих аж.
Ч.БОЛ