Европын хамгийн заваан хүн гэгддэг Людвик Долежал Чехэд нас баржээ. Гэр оронгүй олон жил амьдарсан тэрээр 62 насалжээ.
Людвик Долежал сэтгэл мэдрэлийн өвчний улмаас өөрийн бүх хөрөнгөө шатааж, гудманд гарч амьдрах болсон нь хэвлэл мэдээллийнхний бай болжээ. Тэрээр машины дугуй шатаасан хэргээр хэд хэдэн удаа нийтийн анхааралд өртөж байсан юм.
Людвик үнсээр өөрийгөө арчих сонин зуршилтай болж, үүний улмаас арьс нь төрөлхийн хар мэт болжээ. Түүний этгээд “угаалга” өөрийг нь “Европын хамгийн заваан хүн” гэж нэрлэгдэхэд хүргэсэн юм. Людвиг шатааж, галдах өвчтэй байсан учир тэтгэвэрийг нь ч итгэж өгдөггүй байсан бөгөөд хотын захиргаа хүмүүсээс хоол унд цуглуулж, түүнд өгдөг байжээ.
Тэр өдөр Людвик хоолоо авахаар ирээгүй учир хүмүүс хайж эхэлжээ. Удалгүй түүний цогцсыг эзэнгүй фермийн барилга дотроос олсон байна. Үхлийн шалтгааныг нь эмч нар хараахан тогтоогоогүй байгаа аж.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР