Оросын хүн амын 70 хувь нь интернэтийн идэвхитэй хэрэглэгч

Хуучирсан мэдээ: 2016.12.19-нд нийтлэгдсэн

Оросын хүн амын 70 хувь нь интернэтийн идэвхитэй хэрэглэгч

Хойд хөрш ОХУ-ын нийт хүн ам 2016 оны нэгдүгээр сарын 1-ны байдлаар 146.5 саяар тоологдож байгаа ба үүний 70 орчим хувь буюу 102.5 сая нь интернэтийн идэвхитэй хэрэглэгч байна. Энэ тухай Ерөнхийлөгчийн интернэтийн асуудал хариуцсан зөвлөх Герман Клименко мэдээлжээ.

Тус улс интернэтийн үйлчилгээ үзүүлэгч гадны компаниудыг шахах, дотоодын үйлчилгээг идэвхижүүлэх бодлого барьж байгаа ба программ хангамжийн хэрэглээг ч дотоодын компаниудын бүтээгдэхүүнээс хангахыг зорин ажиллаж буй юм.

Ингэснээр тус улсын интернэт болон технологийн чиглэлээр ажиллаж компаниудын орлого нэмэгдэж байгаа аж.

Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд Орос улсад техникийн шинэ шийдлүүд олноор гарч байгаа ба энэ онд болон өнгөрсөн онд интернэт хэрэглэгчдийн тоо нэмэгдээгүй боловч гар утас, компьютер зэрэг шинэ зөөврийн төхөөрөмжийн тоо өссөн байна.

Т.МӨНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж