Хуучирсан мэдээ: 2016.12.19-нд нийтлэгдсэн

Өнөөгөөс 150 жилийн өмнө төрсөн Кандинский өнгөөр мэдрэмжээ гаргаж ирсэн бэ?

Арванхоёрдугаар сарын 16-нд хийсвэр урлагийг үндэслэгч, анхны хийсвэр зохиомжийг зурсан Василий Кандинскийн төрсний 150 насны ой тохиов. Кандинский реалист дүрийг өнгөөр солин гаргаж энэ талын бүхэл бүтэн онолыг бичин үлдээсэн байлаа.

"Саарал өнгөөр», 1919

Зургийг: Василий Кандинский / Жорж Помпидугийн нэрэмжит үндэсний музей /

"Саарал өнгө чимээ аниргүй, бөгөөд хөдөлгөөнгүй. Гэхдээ тэр хөдөлгөөнгүй байдал нь ногоон өнгийн тайлбараас огт өөр шинжтэй. Саарал өнгө бол найдваргүй үл хөдөлгөөн юм… »

"Василькевское», 1903

Зургийг: Василий Кандинский / хувийн цуглуулга

"Нов ногоон өнгө нь бүх өнгөөс хамгийн тогтуун. Хаашаа ч хөдөлдөггүй, баяр хөөр, зовлон гуниг, тачаал үгүй. Өнгө юуг ч хүсэхгүй хэнийг ч дуудахгүй. Энэ байнгын хөдөлгөөн үгүй нь хүмүүсийг тайвшуулж байдаг.

"Кринолинтай хатагтай нар», 1909

Зургийг: Василий Кандинский / Третьяковын улсын галерей

"Улаан + шар = улбар шар = хүч бөгөөд танин мэдэх нь бардам өөрийн мэдрэмжийг үүсгэнэ». 

"Шар улааны хольцийн улбар шар нь хамгийн идэвтэй хурц тодын фокуст байрладаг. Материалын салбарт тэр нь нарны гэрлийн хурц тодыг илэрхийлэх ба дулаан эрчим хүчийг гаргаж өгнө».

"Диаграмма 17», 1925

Зургийг: Василий Кандинский / Mount Holyoke College Art Museum

"”Өнгө биш” гэж хэлэгдэх нь их цагаан өнгө нь бүх өнгө алга болсон энх тайвны билгэдэл гэхээр. Тэр ертөнц биднээс хамаагүй дээгүүр орших учир бидэнд хүрч ирдэггүй. Агуу их чимээгүй байдал тэндээс ирнэ. Эвдэлж, нэвтрэх аргагүй хана мэт… ».

"Хөгжил», 1926

Зургийг: Василий Кандинский / Жорж Помпиду төв

"Шар өнгө бол газар дэлхийн өнгө юм. Шарыг гүнзгийрүүлж болохгүй. Хөхөөр хөргөхөд тэр нь эрүүл биш өнгийг гаргана. Хүний сэтгэлийн бүхий л хөдөлгөөний илэрхийлэлийг төлөөлөх юм…».

"Обермарктын Мурнау дахь байшин», 1908

Зургийг: Василий Кандинский / баронесса Тиссены цуглуулга, Мадрид, Испани

"Фиолетовый өнгө нь бүрхэг харанхуй, үхэл, ганцаардал гиерлийг гаргаж өгнө Улаантай холилдсон фиолет нь тэнгэрийн дурлал юм. Үүний зэрэгцээ олон цэцэг ургамал гэгээлэг фиолет нахиалалттай».

"Улаан тойрог», 1939

Зургийг: Василий Кандинский

"Ангараг гаригийг төлөөлөн төсөөлөгдсөнөөр энэ өнгө нь дайн тулаан, далдын ад шуламын хүчтэй. Энэ өнгөнд биеийн хүчний тачаагуй сэтгэл оршино. Цэвэр улаан өнгө нь оюуун ухааныг төлөөлнө».

"Намрын натюрморт », 1908

Зургийг: Василий Кандинский / The Merzbacher collection

"Цэнхэр өнгө бүдгэрсэн бол тэр нь бидэнд зөн билгийн мэдрэмж, айдас, хаягдал, гунигийг гаргадаг. Гэхдээ энэ өнгө нь хэт мэдрэмжийг оюуны хүчийг харуулна. Цэнхэр бол тэнгрийн өнгө бөгөөд гүнзгийрэхдээ тайвшрал авчирна. Хар болтолх цэнхэр нь хязгааргүй, төгсгөлгүй мэдрэмжийг өгнө».

"Хар харилцаа», 1924

Василий Кандинский / Нью-Йоркийн орчин үеийн урлагийн музей

"Боломжгүйн, төгсгөлийн, ирээгүй анирын, найдлага байхын өнгө юм. Энэ бол үхлийн дараах биеийн чимээгүй байдал мөн болой. Хамгийн чимээгүй өнгө юм…».

"Зохиомж X», 1939

Василий Кандинский / Хойд Рейн-Вестфалийн урлагийн музей

"Өнгийн нэвтрэлт, хөрш хоёр өнгийн уусан нийлэлт нь зохицол орших суурь нь болно. Энэ зохицолд үндэслэгдсэн зохиомж нь сэтгэл санааг эзэмдсэн зураг гэгчийг гаргаж өгнө».

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж