-Путин, Абэ хоёр Орос-японы газар нутгийн маргаанд түр зуурын тохиролцоонд хүрлээ-
Оросын ерөнхийлөгчийн Японд хийсэн хоёр хоногийн айлчлал багагүй хүлээлттэй байсан нь талаар өнгөрлөө гэж дүгнэж байна. Дэлхийн дайнаас хойш газар нутгийн маргаан болон хоёр орны харилцаанд саад болж байсан Курилийн арлуудын асуудал өөрийн шийдвэрээ олсонгүй. Талууд тус бүр өөрсдийн байр сууринд үлдсэн ч маргаантай газар нутагт хамтран аж ахуйн үйл ажиллагаа явуулахаар тохиролцлоо. Энэ үйл ажиллагааны төрөл, хэмжээ, нөхцөлийг сайдууд нь хоорондоо тохиролцохоор болов. Харин лидерүүд нь янз бүрийн сэдвээр хангалтай хэмжээнд ярилцлаа.
Далд санаатай бэлэг
Япон өөрийн хаагдмал байдлаас гарч эхэлсэн XIX зууны дундуур адмирал Ефимий Путятин "Диана» фрегат онгоцоор Шимодо хотод хүрэлцэн очжээ. Фрегат онгоц Японы эрэгт цунамид дайрагдан живсэн бол адиралын аян амжилттай болж хоёр орны хооронд найрамдлын гэрээ байгуулсан байлаа. Тэр анхны гэрээгээр хилийн Итуруп, Уруп орлуудын хоорондуур тогтоож Курилын цуврал арал Японд очжээ. Тэрхүү аяныг илэрхийлсэн дүрслэлтэй зургийг Абэ Путинд бэлэглэв.
Бүтэн хагас цагийн турш тэд тет-а-тет уулзахдаа (Абэ Путинтай 95 минут ярилцсан гэж тоолжээ) Японы ерөнхий сайд Путинд Курилийн арлын уугуул иргэний захидлыг дамжуулан өгөв. Арлын 81 настай уугуул орос хэлээр захидлаа бичихдээ цаг алдахгүй байхыг хүслээ. Учир нь тэр эх орондоо очих азтай агшинг хүлээж байгаа ч тийм азтай цагийг амжиж үзэхгүй гэж айж байгаа ажээ.
Путинд тийм шахалт үзүүлэх арга зовоосонгүй. Оросын ерөнхийлөгчийн гэх шоглоомын үг гээд Japan Times сонинд бичсэнээр, оройн хоолын үеэр Путин хэрэв хоёр орны хооронд ойртоход дахиад итгэл дутагдлаа гэвэл өөрийн Юмэ гэх нохойг авчирна гэсэн гэж шоглоом болгон хэлжээ. Саяхан япон сэтгүүлчдийг Путин Кремльд хүлээн авч ярилцлага өгөх үеэр түүний нохой тэднийг хуцан угтжээ.
Япончуудын реклам болгоод байсан халуун рашаанд Путин орсонгүй. “Дорнын үзэсгэлэн” гэсэн нэг халуун рашааныг би хэрэглэж үзлээ. Тэр сакег хэрэглэхийг санал болгож байна. Гэхдээ хэмжээгээ барих нь чухал” гэж Путин “рекламдав”. Шинзо Абэ ихээхэн ажилласны дараа халуун рашаанд орон алжаал тайлах сайхан гэж Путинд хэлж байсан ч харин ядрах хэрэггүй гэж Путин хэлсэн нь энэ айлчлалаар ядартлаа ярилцахгүй гэсэн үг болох шиг боллоо.
Тунхагуудын цуврал
Дараагийн өдөр нь лидерүүд Абэгийн өргөөнд уулзаад үдийн хоолоо төлөөлөгчдийнхөө хамт зооглов. Абэ дарс өргөхдөө түүний Сочид танилцуулсан найман заалттай төлөвлөгөөг нь ийм хурдан нарийвчлан бэлтгэсэнд бишрэлээ илэрхийллээ.
Тэр төлөвлөгөөг нарийвчлан хийсэн нь наяад заалтад багтсан яамдын хоорондын хамтын ажиллагааны 12 тунхаг, байгууллагуудын хоорондын 68 баримтууд болж байна.
Гол хүлээлт болсон газар нутгийн маргаан хэвээр үлдсэнийг эдгээр гэрээнүүд даран нэн түрүүнд Оросын эсрэг хориг арга хэмжээний “хязгаарлагдмал” байдлыг даван туулж байгаа Путинд тус боллоо. Гэхдээ, эдгээр баримтууд нь тунхагууд, хамтарсан мэдэгдэл юм. Таван баримтад тэрбум гаруй долларын хөрөнгө оруулалтай хамтын ажиллагааг явуулахаар оросын Алс дорнодын хөгжлийн сайн ба Японы олон улсын хамтын ажиллагааны банктай хийсэн гэрээнд заажээ. Энэ л ганцхан бэлэн гэрээ нь байв.
Путин Курилын арлуудад аж ахуйн хамтын ажиллагааг Оросын хуулийн дагуу явуулахаар тохиролцоод хүний хэлбэр хэмжээг бэлгэх ажлыг бас л яамдуудад хандуулаад үлдээв
Абэгийн амжилт
Айлчлалийн сүүлээр хийсэн хэвлэлийн бага хурал дээр абэ дахиад л нутгийн уугуулын үгэнд хандлаа. “Энэ долоо хоногт би тэдэнтэй уулзсан юм. Тэдний зовлон цөхрөл надад хүчтэй сэтгэгдэл үлдээлээ. Тэд ная гарсан хүмүүс учир эх нутгаа үзэх найдлагат нь бага цаг үлджээ” гэж абэ дуулгалаа.
Путинд ямар ашигтай болов?
Бага эх орноо орхисон хүмүүс их цаг хугацаанд зовон шаналсан юм. Гэхдээ цаг хугацаа тэр мэдрэмжийг нь бүдгэрүүллээ. Харин одоо орос, япончууд хамт амьдрах боломж гарлаа гэж Абэ санал хэлж байв. Тэр одоо Владивосток, Воронеж хотыг ашиглан үлгэр болгон ажиллах гэнэ. Алс дорнодод эрчим хүчний хамтын ажиллагааг явуулах төлөвлөгөөтэйг дуулгалаа. Абэ өмнөх лидерүүдийн 70 жилд олоогүй амжилтыг энэ айлчлалтаар хийснээ дуулгаж байв. Курилын асуудал шийдэгдээгүй ч эхний алхамаа хийгээд талууд өөрсдийн байр сууриа хэлээд үлдээлээ. Курилын асуудлуудыг өөрийн зөв гэдэг талаас авч яриад түүнийг шийдэхгүй гэдгийг Абэ хэлсэн юм.
Харин хүлээтэд хэтэрхий найдсанаар асуудлыг цагийн дотор шийдэхгүйг Путин хэлэв. Тэр Сахалин Хоккайда арлуудын хооронд чөлөөтэй харьцах бүс байгуулахыг санал болгов. Тэрбээр, арлуудын талаар ярихдаа түүхэнд хандлаа. Адмирал Путятин 1855 онд арлуудыг Японы мэдэлд өгсөн үүнээс өмнө Орос арлуудыг өөрийн гэж үздэг байсан гэвПоттсмутын гэрээгээр Япон Сахалины арлыг авч орос иргэдийг нутаг буцааж байсан гэж Путин санууллаа.
Кунашир арал дахь Оросын хилийн манааны цамхаг
“Миний бодлоор энэ түүхэн пинг-понгийг зогсоож эцсийн эцэст хоёр орны суурь ашиг сонирхлыг ойлгож, урт хугацааны зохицуулалтыг хийхэд гол асуудал л байгаа” гэж Путин мэдэгдлээ. 1956 онд энхийн гэрээ байгуулахад АНУ саад болон Окинава арлыг өөртөө нэгтгэнэ гээд зогсоосныг Путин сануулжээОдоо ч Орос Японтой энхийн гэрээг байгуулахдаа Токио, Вашингтоны онцгой харилцааг тооцоолон юу хийхээ тооцох шаардлагатай байгааг Путин тэмдэглэв. Үүнийг бид мэдэхгүй л байна. Манай япон түншүүд үүнийг тооцон үзээсэй гэж бид хүснэ хэмээн тэр хэлэв. Айлчлалынхаа гол зорилгыг хоёр орны хоорондын урт хугацааны хамтын ажиллагаа гэж тэр хэлэв. Лидерүүд тус тусдаа амжилтыг олж чадах авч хамтдаа хамаагүй том амжилт олно гэж Путин хэлэхэд түүнийг сонсож байсан япон сэтгүүлчид алга ташив.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР