Голомт банк “Универсиад-2011” наадмыг дэмжинэ

Хуучирсан мэдээ: 2011.07.26-нд нийтлэгдсэн

Голомт банк “Универсиад-2011” наадмыг дэмжинэ

Голомт банкны спортын салбар дахь дэмжлэг “Универсиад-2011” наадмаар үргэлжилж байна

Дэлхий дахинаа “бага олимп” хэмээн нэрлэгддэг Дэлхийн Оюутны Спортын Зуны “Универсиад-2011” наадам БНХАУ-ын Шинжин хотноо ирэх сарын 12-23-ны өдрүүдэд 26 дахь удаагаа зохиогдох гэж байна.

Манай улс энэ удаагийг наадамд өргөн бүрэлдэхүүнтэйгээр буюу 13 төрөлд 150 гаруй тамирчнаа илгээж байгаа бөгөөд Монголын баг тамирчдын зохион байгуулалтыг хариуцаж буй Монголын Оюутны Спортын Холбоо болон нийт баг тамирчдад  Голомт банкны түнш UnionPay байгууллага санхүүгийн дэмжлэг үзүүлэхээ мэдэгдэж, тамирчдын төлөөлд UnionPay картыг нь өчигдөр гардуулан өгчээ.

Монголын Үндэсний Олимпийн Хорооны түнш, спортыг тууштай дэмжигчийн хувьд Голомт банк энэ удаагийн наадамд өндөр ач холбогдол өгч өөрийн түнш UnionPay байгууллагад Монголын баг тамирчдыг дэмжин ажиллах  санал тавьсны дагуу Монголын Оюутны Спортын Холбоо, Голомт банк, UninoPay байгууллага хамтран ажиллах гэрээ байгуулан, амжилтын буухиаг тасралтгүй үргэлжлүүлэх аугаа үүрэг хүлээсэн баг тамирчдадаа дэмжлэг үзүүлж байгаа нь энэ юм.

Дэлхийн картын бизнест тэргүүлэгчдийн нэг UnionPay байгууллага нь Голомт банктай хамтран БНХАУ-ын нутаг дэвсгэрээс гадна дэлхийн зах зээлд анх удаа UnionPay юаний картыг анхлан нэвтрүүлж байсан бөгөөд 2010 онд Гуанжоуд болсон Азийн 16-р наадамд мөн Монголын баг тамирчдын санхүүгийн түншээр ажиллаж байсан юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж