Улсын начин Э.Даш түрүүллээ

Хуучирсан мэдээ: 2016.12.18-нд нийтлэгдсэн

Улсын начин Э.Даш түрүүллээ

Монгол бөхийн түүхэн дэх арван засгийн наадмыг орлох Дөрвөн уулын хишиг барилдааны цуврал “Богд хайрханы хишиг” барилдаан өнөөдөр/2016.12.18/ Монгол бөхийн өргөөнд боллоо. 10 дахь удаагийн барилдаанд улсын аварга С.Мөнхбат, улсын арслан П.Бүрэнтөгс, Н.Батсуурь, Р.Пүрэвдагва, улсын гарьд Н.Ганбаатар нараар магнайлуулсан 256 бөх хүчийг үзлээ. Барилдаанд Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын харьяат, “Алдар” спорт хорооны бөх, улсын начин Э.Даш түрүүлж, Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын харьяат, “Хилчин” спорт хорооны бөх улсын харцага Ц.Содномдорж үзүүрлэв. Их шөвөгт Увс аймгийн Давсат сумын харьяат, “Алдар” спорт хорооны бөх, улсын арслан П.Бүрэнтөгс, Архангай аймгийн Булган сумын харьяат, “Алдар” спорт хорооны бөх улсын арслан Р.Пүрэвдагва нар шалгаран үлдсэн.

Улсын начин Э.Даш зургаагийн даваанд улсын заан Батмөнхийг, долоогийн даваанд улсын арслан Д.Пүрэвдагвыг, наймын даваанд улсын харцага Ц.Содномдоржийг давсан юм.

Наймын даваа:

  • П.Бүрэнтөгс/у.а/ – О.Гантулга /а.а/
  • Р.Пүрэвдагва  /у.а/ – Ганхуяг /у.х/
  • Батмөнх /у.з/ – Э.Даш /у.н/
  • Ц.Содномдорж /у.х/ – Э.Хангай /а.а/

Долоогийн даваа:

  • П.Бүрэнтөгс/у.а/ – Ц.Содномдорж /у.х/
  • Р.Пүрэвдагва  /у.а/ – Э.Даш /у.н/

Наймын даваа:

  • Ц.Содномдорж /у.х/ – Э.Даш /у.н/

Ч.БОЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж