Монгол бөхийн түүхэн дэх арван засгийн наадмыг орлох Дөрвөн уулын хишиг барилдааны цуврал “Богд хайрханы хишиг” барилдаан 14.00 цагаас Монгол бөхийн өргөөнд эхэллээ. 10 дахь удаагийн барилдаанд улсын аварга С.Мөнхбат, улсын арслан П.Бүрэнтөгс нарын тэргүүтэй улс, аймгийн хүчит 256 бөх зодоглож байна.
Энэ цагт барилдааны хоёрын даваа болж байна. Аймгийн начин н.Өлзийсайхан улсын арслан Н.Батсуурийг давж, гурвын даваанд үлдлээ.
Сануулахад, өнгөрсөн жилийн “Богд хайрханы хишиг” барилдаанд улсын харцага Ц.Содномдорж түрүүлж, улсын арслан П.Бүрэнтөгс үзүүрлэж байв.
Ч.БОЛ