Нийслэл хот гацуураа засаж, шинэ жилийн уур амьсгал орлоо. Дэлхийн улс орон бүр шинэ оныг угтгаж авахаар мөнх ногоон гацуураа засаж, баярын уур амьсгал хэдийнэ ороод байна.
“Сонирхолтой эдийн засаг” булангийн энэ удаагийн дугаарт Шинэ жилийн баярын тухай мэдээлэл хүргэхээр бэлтгэлээ.
Шинэ жилийг 4000 жилийн өмнөөс тэмдэглэж иржээ. Дэлхийн 200 гаруй улс орны ихэнх хэсэг нь христийн шашинаас баримталж ирсэн цаг тооллоор шинэ жилээ тэмдэглэж хэвшээд байна.
Ромын эзэнт гүрний хаан Юлий Цезар нэгдүгээр сарын нэгнийг бүх нийтийн амралт болгон зарлаж байв.
Америкчуудын 45 хувь нь шинэ ондоо өөртөө амлалт өгч, зорилго тавьдаг. Гэвч нэгдүгээр сарын эхний долоо хоногт л тэдний 25 хувь амлалтаасаа буцдаг гэнэ.
Шинэ жилийг тэмдэглэхэд хамгийн тохиромжтой газруудаар Лас-Вегас, Дисней Уорлд, Нью-Йорк, Сидней хот нэрлэгджээ. Сиднейн гүүрэн дээрээс 80 мянга гаруй ёслолын буудлага бууддаг байна.
Италичууд шинэ жилийн шөнө улаан өнгийн дотуур өмд өмсөж унтвал шинэ онд аз гийнэ гэж итгэдэг.
Б.ТУЯА