Мэргэжлийн боксын рингэнд долоон тулаан хийж, бүгдэд нь ялалт байгуулсан, олимп, дэлхийн аваргын мөнгөн медальт Н.Төгсцогт өнөөдөр эх орондоо буулаа.
Өндөр ачаалалтай бэлтгэл, тэмцээний дараа тэрбээр Монголдоо хэсэг хугацаанд амарч, шинэ оныг нутагтаа угтахаар ирж байгаа аж. Түүнийг олимпийн аварга Э.Бадар-Ууган, Дэлхийн аварга Х.Цагаанбаатар нарын спортынхон тосчээ.
Н.Төгсцогтыг мэргэжлийн бокст “KING TUG” хэмээн нэрлэдэг. Тэрбээр 2015 онд мэргэжлийн боксоор хичээллэх сонголтыг эргэлт буцалтгүй хийсэн билээ.
Б.ЭНХ