Хуучирсан мэдээ: 2011.07.26-нд нийтлэгдсэн

Зүрхний шимшрэл

Дэлхий дээр хосгүй түүхээрээ бахархах Монгол үндэстний ариун голомт
Монгол улс нь Монгол туургатнуудаасаа аргагүйн эрхэнд нүүрээ дахин
буурууллаа. Их Монгол улсын 800 жилийн ой, Үндэстний эрх чөлөөн
хувьсгалын 100 жилийн ойд ч Монгол туургатнаа дурсах нь битгий хэл
амьсгаа ч гаргасангүй ээ. Их Монгол 800 жилийн ойд Орос ах гэх шуналт
шар новшнууд Буриадын автономыг (Буриад Монгол ) устгаж Оросын мужуудад
нэгтгэсэн. Ингэснээрээ доор хаяж Монголчууд бидний эрх чөлөөнийхөө
дайтаж явсан Шивээ Хиагт маань оросуудын мэдэлд орсон. Одоо харин энэхүү
сүрт ойнуудыг тохиолдуулж Хятадууд Монголын төр, эрх баригчдыг эдийн
засаг, улс төрийн олон аргаар дарангуйлж Өвөр Монголчуудыг дахин золионд
гаргалаа.

Өвөр Монголчууд бид ганцхан эрх
чөлөө, тусгаар тогтнолыг л хүснэ. Бид өөрсдийн өсөж төрсөн нутагтаа үнэн
сэтгэлээсээ хайртай. Бид хэзээ ч нутгаа хаяад, эзэн Чингис хааныхаа
захиасыг зөрчиж амиа бодон одохгүй билээ. Бид сүүлчийн цусаа дуустал,
эцсийн амьсгаагаа тасартал Өвөр Монгол нутгаа, Монгол хэл, соёлоо
хамгаалан өмгөөлөн тэмцэх болно. Бидэнтэй зовлон нэг Төвдүүдийн ард
Далай лам дэлхий байдаг. Харин Шинжааны уйгаруудын ард Муслемын ертөнц
тэр чигээрээ байдаг. Харин Өвөр Монголчууд бидний ард хэн ч байхгүй
боллоо.

Цус нэг элэг нэгт Монгол ахан дүүсээ элэг бууруулсан гэж
хэлэхгүй ээ. Монгол төрийг удирдаж байгаа шуналд автаж, эрх мэдэл хувийн
эрх ашигтаа автагдсан хэсэг түшмэд л байдлыг хүндрүүлж байна. Урд нь
хууль бусаар Монгол улсаас өвөр Монголчуудыг хулгайлж Хятадын эрх
баригчдад тушааж шан харамж авдаг байсан бол одоо хууль эрх зүйн хувьд 2
улс гэрээгээ хийж баталгаажуулаад авлаа. Зүрх минь шимширч байна.
Монгол
улсын иргэдээ Монголчуудаа! Хятадын эдийн засгийн гарт дөнгөлүүлж
Хятадаас аль болох хараат болгох гэж хичээж байгаа хүнийг урвагч гэж
нэрлэгтүн!
Манжид Монголчууд хүчгүйдээ биш эрх мэдэл, шан харамж хээл хахууль горьдож, мөн эв нэгдэлгүйдээ эзлэгдсэн. Санахтун!
Халх Монголоо Хятадаас бид халхална.
Хатан зоригт Монгол хүнийг тэдэнд мэдрүүлээд бид босноо.
Үнэн гэж байдаг бол бид ялна.
Үйлс болгон минь Монголынхоо төлөө зориулагдана.

http://erhchuluu.blogspot.com/

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж