АНУ-ын Вашингтон хотноо болж буй “Дэлхийн мисс” тэмцээний явцын шалгаруулалт үргэлжлэн явагдаж байна. Энэ удаагийн "Miss World"-н авьяас миссийн ялагчийг mobstar онлайнаар авч, өнөө өглөө саналыг хаалаа. Финалын шалгаруулалтад үлдээд байсан 10 оролцогчийн санал асуулга гарахад Монголын мисс А.Баярцэцэг тэргүүлсэн бол Филиппиний мисс удаах байрт орсон. Авьяас мисст тэргүүлсэн нь шууд шилдэг 20-д орж байгаа бөгөөд дэлгэрэнгүй удахгүй мэдээллийг эргэн хүргэнэ.
А.Баярцэцэг уран бичлэгийг бүжиг болон илбэтэй хослуулан бэлтгэсэн. Түүний авьяасын үзүүлбэр 120 орны миссээс шилдэг 21-т багтаад байсан юм. Тэгвэл хагас шигшээд дахин үзүүлбэрээ сонирхуулж, Польш, Хорват, Филиппин, Латви, Малта, Украин, Унгар, Чили болон Канадын гоо бүсгүйчүүдийн хамт шилдэг 10-т багтсан. Ингээд ялагчийг mobstar дээр авсан саналаар тодруулахаар болсон бөгөөд А.Баярцэцэг хамгийн өндөр хандалтыг авлаа.
Дэлхийн 120 орны мисс оролцож буй "Дэлхийн мисс"-ийн энэ жилийн ялагч арванхоёрдугаар сарын 18-д тодорно. Өөрөөр хэлбэл, Улаанбаатарын цагаар ирэх даваа гаригийн өглөөний 05.00 цагаас "Дэлхийн мисс" тэмцээний финалын шалгаруулалт болох билээ.
Монголын оролцогч А.Баярцэцэг урьдчилсан шалгаруулалтад амжилттай оролцож байгаа билээ. Тэрээр авьяас мисст шилдэг 10-т үлдэж, улмаар mobstar саналаар эхний байранд бичигдлээ. Мөн Хүмүүнлэгийн ажлаар шилдэг 21-т багтсан бөгөөд түүний танилцуулга видео нь өндөр хандалтыг аваад байна.
Одоо "Дэлхийн мисс"-н онлайн нэг шалгаруулалт үлдээд байдаа. Miss World аппликэйшн ашиглан саналаа өгөх бөгөөд энд түрүүлсэн ялагч шилдэг 10-т шууд үлдэх юм.
"Дэлхийн мисс"-ийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг эргэн хүргэнэ.
НЭМЭЛТ: /19.51/
А.Баярцэцэг шилдэг 20-д багтлаа.
Ч.БОЛОР