Тэрбээр өнгөрсөн улиралд багийн номер нэг сонголт байгаагүй. Өндөр үнээр ирсэн Фернандо Торрес болон Анелька нартай гарааны төлөө өрсөлдөж байсан. Харин энэ улирлаас “Болтон”-д гайхалтай амжилт үзүүлсэн Старриж эргэн ирсэн. Энэ нь баг доторх өрсөлдөөнийг улам ширүүн болгож байгаа юм.
Дрогба энэ талаар хэлэхдээ "Миний хувьд энэ хүндрэлтэй зүйл биш. Өмнө нь дандаа л ийм байсан. Гуджонсен, Шевченко гээд надад үеийн үед өрсөлдөгчид байсан. Энэ нь ч багт сайнаар нөлөөлдөг. Хэрвээ би сайн бол намайг тоглуулна, муу байвал тоглуулахгүй. Энэ бол шударга өрсөлдөөн. Шинэ дасгалжуулагч маань сайн зохион байгуулна гэдэгт итгэлтэй байна" гэжээ.
Тэрбээр 2004 онд “Челси”-д “Марсель” багаас ирж байсан бөгөөд Лондонд өнгөрүүлэх түүний хугацаа дахин нэг жилээр нэмэгдэхээр болж байна.