“Иргэд олон нийттэй хамгийн сайн харилцагч” байгууллагаар шалгарлаа

Хуучирсан мэдээ: 2016.12.19-нд нийтлэгдсэн

“Иргэд олон нийттэй хамгийн сайн харилцагч” байгууллагаар шалгарлаа

Монгол Улсын Төрийн албаны зөвлөл өнгөрсөн баасан гарагт Орхон аймагт ажиллалаа. Энэ үеэр тус аймгийн Засаг даргын Тамгын газраас төрийн байгууллагуудын дунд “Төрийн үйлчилгээ-ололт туршлага” сэдэвт өдөрлөг, сургалтыг зохион байгуулсан юм.

Уг өдөрлөгт Онцгой байдлын газар идэвх санаачлагатай оролцож, байгууллагын онцлог, аврах техник хэрэгслээ танилцуулж, иргэдэд болзошгүй аюул ослоос урьдчилан сэргийлэх гарын авлага материал  тараалаа.

Түүнчлэн Төрийн үйлчилгээний ололт, дэвшилийг үйл ажиллагаандаа нэвтрүүлэх талаар үр бүтээлтэй ажиллаж төрийн байгууллагуудыг шалгаруулахад Онцгой байдлын газар нь “Иргэд олон нийттэй хамгийн сайн харилцагч” байгууллагаар шалгарч, өргөмжлөл хүртлээ гэж Орхон аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж