”Аз жаргалын дуран” кино наадам шилдгүүдээ тодруулжээ

Хуучирсан мэдээ: 2016.12.18-нд нийтлэгдсэн

”Аз жаргалын дуран” кино наадам шилдгүүдээ тодруулжээ

“Аз жаргалын дуран” богино хэмжээний кино наадмыг амжилттай зохион байгуулж, шилдгүүдээ тодруулжээ. Гранпри шагнал нь гурван сая төгрөгийн урамшуулалтай энэхүү кино наадамд “Аз жаргалаа хуваалцъя” сэдвээр залуу уран бүтээлчид оролцсон байна.

Шагнал гардуулах ёслолын ажиллагаа өнгөрсөн баасан гаригт “Гэгээнтэн” кино театрт болжээ.

Энэ удаагийн “Аз жаргалын дуран” кино наадамд 26 багийн кино бүтээл ирүүлснээс эхний шатанд шалгарсан 17 бүтээлийг “Гэгээнтэн” кино театрт үзүүлж, мэргэжлийн шүүгчдийг шалгаруулж шилдэг бүтээлийг тодруулсан байна.

Шүүгчдийн комисст Ардын жүжигчин, Урлагийн гавьяат зүтгэлтэн найруулагч Г.Жигжидсүрэн, Соёлын тэргүүний ажилтан Р.Анхням, Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч Г.Золжаргал, кино зохиолч найруулагч А.Миеэгомбо, Кино зураач Н.Батжаргал нар багтаж шилдэг бүтээлийн эздийг тодруулжээ.

"Аз жаргалын дуран" богино хэмжээний кино наадмын Гранпри "Уухай баг" – "Хоёр бие нэг зүрх" бүтээл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж