П.Цагаан нэрээ татжээ

Хуучирсан мэдээ: 2016.12.18-нд нийтлэгдсэн

П.Цагаан нэрээ татжээ

Ардчилсан намын даргад өрсөлдөхөө хамгийн түрүүнд мэдэгдэж, Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргын албан тушаалаа хүлээлгэн өгсөн П.Цагаан нэрээ татжээ. Тэрбээр Ардчилсан нам шинэчлэгдсэн шиг шинэчлэгдэж чадахгүй гэж үзээд намын даргад нэрээ дэвшүүлээгүй байна.

Ардчилсан нам Их хурлаа хийж, намын даргыг нийт гишүүдээрээ тодруулахаар болж, шийдвэрлэсний дараа П.Цагаан “Ардчилсан нам VI Их хурлаар нам яагаад дараалан хоёр сонгуульд ялагдсан тухайгаа ярилцаагүй. Өвчнөөр бол оношоо тодруулаагүй. Тиймээс эмчлэх арга нь зөв байна гэдэгт итгэхгүй байгаа” хэмээн мэдэгдэж байсан удаатай.

Г.ХОРОЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж