С вирусны эсрэг эмийн хөнгөлөлтийг нөхөж олгоно

Хуучирсан мэдээ: 2016.12.17-нд нийтлэгдсэн

С вирусны эсрэг эмийн хөнгөлөлтийг нөхөж олгоно

Нийгмийн даатгалын Үндэсний зөвлөл өнгөрсөн долоо хоногт хуралдаж элэгний С вирусын таван эмэнд хөнгөлөлт үзүүлэхээр болжээ. Тодруулбал, Харвони, Ледвир, Ледифос, Гесинат Эл Пи, Вирпас зэрэг таван төрлийн эмийн үнээс 210 төгрөгийг тус бүр хөнгөлөхөөр болсон. Өнгөрсөн есдүгээр сарын 9-өөс хойш энэхүү таван эмийг худалдаж авсан иргэд эм худалдаж авсан үнээсээ 210 мянган төгрөгөө хасуулж, үнийн зөрүүг нөхөж авах боломжтой юм байна.

Элэгний С вирусын эсрэг Харвони эмийг 5815 хүн, Ледифос эмийг 5482 хүн хэрэглэсэн бөгөөд С вирусыг устгахад 98 хувийн эерэг нөлөө үзүүлсэн гэж албаныхан хэлж байгаа юм.

Ш.ОЧ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж