Гандболын насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах арванхоёрдугаар сарын 16-18-ны өдрүүдэд МУБИС-ийн Биеийн тамир, спортын зааланд боллоо. Тэмцээнд их, дээд сургууль, байгууллагын 20 гаруй баг оролцож, шилдгүүдээ тодрууллаа. Эрэгтэй багаас МУБИС, эмэгтэйчүүдээс Баянхонгор аймгийн баг аваргын цомыг өргөсөн юм.
ДҮН:
Эрэгтэй:
- Алтан медаль: МУБИС
- Мөнгөн медаль: АНДУУД
- Хүрэл медаль: МОНАЛТИУС
Эмэгтэй:
- Алтан медаль: Баянхонгор
- Мөнгөн медаль: МУБИС
- Хүрэл медаль: Андууд тус тус эхний байруудад орлоо.
Ч.БОЛ