Дэлхийн хамгийн ихээр танигдсан брендүүдийн нэг болох алдарт “Hard Rock Café”-н хамгийн анхны албан ёсны Монгол дахь салбар болох “Hard Rock Café Ulaanbaatar” 2016 оны 12 дугаар сарын 10-ний өдөр нээлтээ хийлээ. “Hard Rock Café Ulaanbaatar” энтертаймент ресторан нь хотын “А” зэрэглэлийн бүс Баянзүрх дүүргийн 13-р хорооллолд шинээр баригдсан Naran Place худалдааны төвийн нэг болон хоёр давхарт байрлаж байна.
“Hard Rock Café Ulaanbaatar” энтертаймент ресторан нээгдсэнээр дэлхийн 72 улс оронд 160 гаруй албан ёсны салбартай “Hard Rock Café”-н дэлхийд танигдсан өндөр стандартын үйлчилгээ, амтат хоол болон өвөрмөц орчинг Монголын хэрэглэгчид мэдрэхээс гадна Монголд ирж байгаа гадаадын зочид, аялагч жуулчдын ирэх дуртай газаруудын нэг болох юм.
“Hard Rock Café Ulaanbaatar” энтертаймент рестораны үүдээр ороод та бүхнийг дэлхийн салбар ресторан болгонд байдаг Rock Shop® дэлгүүр угтаж авах болно. Rock Shop® дэлгүүрээс зочид үйлчлүүлэгчид маань бэлэг дурсгалын зүйлс, хүмүүсийн цуглуулж заншсан загварлаг хувцас, малгай, тэмдэг гэх мэт олон зүйлс худалдаж авах боломжтой. Шатаар дээш гараад “Hard Rock Café Ulaanbaatar” энтертаймент рестораны 2 давхарт тансаг ресторан, тохилог лаунж хэсэг, 8-16 хүний багтаамжтай хоёр VIP өрөө байрлах бөгөөд ирсэн үйлчлүүлэгч зочид тохилог сайхан орчинд амтат хоол, амьд хөгжмийн тоглолт болон бусад сонирхолтой арга хэмжээг сонирхон үзэх боломжтой бөгөөд бид 280 гаруй хүнд нэгэн зэрэг үйлчлэх чадалтай юм.
“Hard Rock Cafe Ulaanbaatar” энтертаймент рестораны хүндэт хэрэглэгч үйлчлүүлэгч нар Hard Rock-ийн албан ёсны олон улсын стандарт менюнд багтсан стейк, фахита, салат, Домогт Бургер зэрэг олон сайхан хоолноос сонголтоо хийх боломжтой бөгөөд “Hard Rock Café Ulaanbaatar” нь олон улсын үйлчилгээний стандартын дагуу ямар ч хөлдөөсөн бүтээгдэхүүн бэлдэж буй хоолондоо ашигладаггүй юм.
Хоолноос гадна, “Hard Rock Café Ulaanbaatar” нь үйлчлүүлэг нартаа дэлхийд танигдсан өөрсдийн Hard Rock Café нэрийн коктелиуд болон бусад уух зүйлсээр үйлчилж байна. Дэлхийн олон оронд үйл ажиллагаагаа явуулж байгаа Hard Rock Café-н бусад салбаруудын адил үйлчлүүлэгчид уух зүйлсээ цуглуулгын шилэн эдлэлтэй нь хамт худалдан авах боломжтой юм. Бидний хийдэг коктелиуд, манай амтат хоол болон ханан дээр өлгөгдсөн дурсгалын зүйлсийн адил Hard Rock Café-н бахархал мөн билээ.
АЛДАРТНУУДЫН ДУРСГАЛЫН ЗҮЙЛСЭЭРЭЭ АЛДАРТАЙ
“Hard Rock Café” нь rock n’roll-ын музей гэдгээрээ алдартай. Hard Rock Café International компаний эзэмшилд хөгжмийн зэмсэгээс авхуулаад тайзны өмсгөл хүртэл дэлхийн алдар цуутай хамтлаг дуучдын эдэлж хэрэглэж байсан 80’000 гаруй эд зүйлс байдаг юм. Энэхүү баялаг цуглуулга анх хэрхэн эхэлсэн түүх нь маш тохиолдолын зүйлээс эхэлсэн байдаг бөгөөд 1979 онд Лондон хотод Эрик Клаптон өөрийн тоглож байсан гитараа "Hard Rock Cafe»-ийн анхны эзэмшигч болох Питер Мортон болон Айзак Тигретт нарт өгч түүнийгээ тус ресторан дахь өөрийн суух дуртай газрынхаа дээр хананд өлгүүлсэнээр эхэлсэн юм. Энэ явдалаас тун удалгүй The Who хамтлагийн гитарчин Пит Таунсенд өөрийн гитараа “миний гитар түүнийхээс дутахааргүй сайн. Хайртай шүү, Пит” хэмээн гарын үсгээ зуран өгсөн байдаг. Hard Rock Café салбар болгон өөрийн гэсэн хэд хэдэн дахин давтагдашгүй дурсгалын үзвэрийн зүйлс байдаг бөгөөд энэ нь ресторанд ирсэн үйлчлүүлэгч зочидын анхаарал сонирхолыг ихээр татдаг байна. Үүний адил манайд нээгдэж байгаа Hard Rock Café Ulaanbaatar энтертаймент ресторанд Rihanna, Lady GaGa Pink Floyd, Black Eyed Peas зэрэг хамтлаг дуучдын албан ёсны хувцас, дуучин Bruno Mars-ын бөмбөр, Alice in Chains, Green Day, No Doubt хамтлагийн гишүүдийн гарын үсэгтэй эд зүйлс болон бусад олон сонирхолтой зүйлс байна.
HARD ROCK INTERNATIONAL-ЫН ТУХАЙ
Дэлхийн 74 оронд нийт 172 кафе, 24 зочид буудал болон 11 казинотой Hard Rock Café International (HRI) нь дэлхийд хамгийн их танигдаж, хүлээн зөвшөөрөгдсөн компаниудын нэг юм. Домогт дуучин Эрик Клаптоны гитараар эхэлсэн, олны танил хамтлаг дуучид, одуудын эдлэж хэрэглэж байсан эд зүйлс, хөгмийн зэмсэг хэрэгсэлийн дэлхийн хамгийн том цуглуулга нь Hard Rock-ийн эзэмшилд байдаг бөгөөд тэдгээр нь дэлхийн өнцөг булан болгонд байдаг салбаруудад үзмэр болон байж байдаг юм. Hard Rock мөн Hard Rock Live тоглолтын газрууд болон шилдгийн шагнал хүртэж байсан вэб сайтаар аа олонд танигджээ. HRI нь Hard Rock-ийн бүх брэндүүдийн дэлхийн худалдааны тэмдгийг эзэмшдэг. Компани нь Лондон, Сан Франциско, Сидней болон Дубай гэх мэт томоохон хотуудад Кафенуудыг эзэмшдэг эсвэл франчайз маягаар ажиллуулдаг бөгөөд дэлхий даяар зочид буудал/казино үл хөдлөх хөрөнгүүдийг эзэмшиж эсвэл лицензээр ажиллуулдаг байна. Үүнд компанийн Америкийн Флорид мужийн Тампа болон Холливуд хотуудад байршилтай хамгийн их амжилттайгаар ажиллуулж байгаа HRI-ын толгой компани болох Флоридын Семиноле Омгийн эзэмшин ажиллуулдаг Зочид Буудал болон Казино хоёр цогцолборыг мөн Бали, Чикаго, Канкун, Ибиза, Лас Вегас, Макао болон Сан Хуан хотуудад ажиллаж байгаа салбаруудыг дурьдаж болно. Одоо Валенсия, Шанхай, Янгун болон Сан Хуанд Hard Rock Café шинэ салбарууд нээгдэх гэж байна. Шинэ Hard Rock Hotel зочид буудлын төслүүд Абу Даби, Атланта, Берлин, Дубай, Лондон, Лос Кабос, Нью Йорк болон Хятадын Шенжен, Далиан болон Хаику хотуудад хэрэгжихээр ажиллаж байна. Hard Rock Café International-ын талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл www.hardrock.com сайтаар зочлоорой.