ОХУ-аас Туркт суугаа Элчин сайд Андрей Карловыг хөнөөсөн хэргийн цаад эзнийг зайлшгүй олж мэдэх ёстой хэмээн тус улсын төрийн тэргүүн Владимир Путин мэдэгджээ. “ОХУ-ын Тагнуулын төв хорооноос хэрэг үүсгэж, шалгаж эхэлсэн. Энэ хэргийг илрүүлэхийн тулд ажлын хэсэг Анкарад очиж ажиллана” хэмээн Кремльд болсон шуурхай уулзалтын үеэр Путин хэлсэн байна.
Путин түүний талаар “Карлов цэрэг хүний ёсоор амь үрэгдлээ. Эх орныхоо даалгаврыг нэр төртэй биелүүлж, Туркийн эрх баригчидтай сайн харилцаатай, бусад улс төрийн хүчнүүдэд нэр хүндтэй, хүндлэл хүлээсэн манай шилдэг дипломатч байсан” хэмээгээд, “өндөр боловсролтой, найрсаг, энэрэнгүй нэгэн” гэж тодотгожээ.
С.ЦЭЛМЭГ