Дуурь, бүжгийн эрдмийн театр /ДБЭТ/-ын уран бүтээлчид өнгөрөгч амралтын өдрүүдэд Оросын суут хөгжмийн зохиолч П.И.Чайковскийн “Щелкунчик” бүжгэн жүжгийг тоглов. ДБЭТ-ын балетын нийт жүжигчид, симфони найрал хөгжим, найрал дуучид, Хөгжим бүжгийн коллежийн сурагчид энэхүү бүжгэн жүжигт оролцжээ. “Щелкунчик” тус театрын уран бүтээлчдийн 2016 оны сүүлийн тоглолт байв.
ДБЭТ-ын хамт олон 2016 онд өөрийн үндсэн 80 тоглолт, бусад байгууллага, уран бүтээлчидтэй хамтарсан 20 гаруй тоглолт тавьж, 41 мянга гаруй үзэгчдэд хүргэжээ. Театрын 2017 оны үзвэр нэгдүгээр сарын эхээр хүүхдэд зориулсан тоглолтоор эхэлнэ.
Сануулахад, ДБЭТ-ын тайзнаа арванхоёрдугаар сарын 24, 25-ны өдрүүдэд Гавьяат жүжигчин Д.Алтанхуяг тэргүүлдэг "Балетын хөгжил сан"-гаас “Цөмөөхэй” балетыг тоглох юм. Шинэ жилийн өмнөх заавал үзэх тоглолтуудын нэг “Цөмөөхэй”-д энэ жил “Кубын үндэсний балет” театрын гоцлол бүжигчин Жинетт Мончо гоцлохоор уригджээ.
АРВАНХОЁРДУГААР САР: