Түргэн тусламжийн машин 10-аар нэмэгдэнэ

Хуучирсан мэдээ: 2011.07.26-нд нийтлэгдсэн

Түргэн тусламжийн машин 10-аар нэмэгдэнэ

Нийслэлийн түргэн тусламжийн газарт өнөөдөр 10 шинэ машин хүлээлгэн өгөх ажиллагаа 10.00 цагт болно. Нийслэлийн есөн дүүргийн хэмжээнд түргэн тусламжийн 24 машинаар иргэдэд үйлчилдэг. Нэг сая гаруй хүн амтай нийслэлийн хэмжээнд 24 машин нь хүрэлцэхгүйгээс түргэн тусламжийн газар ачааллаа дийлдэггүй, захын дүргүүдэд хүрэлцээ муу, цаг хугацааны хувьд хоцорч очдог гэхчилэн асуудал нэг бус байсан. Түүнчлэн иргэдэд үйлчилдэг тэдгээр  машин нь олон жилийн настай, хуучирсан, сүүлийн 12 жилийн хугацаанд түргэн тусламжийн машиныг шинэчлээгүй гэнэ. Тэгвэл нийслэлийн түргэн тусламжийн газрын ачааллыг бага ч болов нимгэлж, хүрэлцээг сайжруулах зорилгоор Эрүүл мэндийн яамнаас тус газарт 10 машин хүлээлгэн өгч байгаа юм.

Ш.Чимэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж