Х.Чойбалсанг 160 саяар “бүрнэ”

Хуучирсан мэдээ: 2011.07.26-нд нийтлэгдсэн

Х.Чойбалсанг 160 саяар “бүрнэ”

Жанжин Сүхийн хөшөөг өнгөрсөн өвөл хэдэн тэрбум төгрөгөөр хүрэлдсэн. Тэгвэл МУИС-ийн төв байрны өмнөх маршал Х.Чойбалсангийн хөшөөг 160 гаруй сая төгрөгөөр “бүрэх” гэж байна. Маршалын их биеийг хүрэлдэж суурийг нь байгалийн чулуу болгож, эргэн тойронд нь бичил цэцэрлэг байгуулахад ийм хэмжээний мөнгийг Нийслэлийн төсвөөс гаргаж байгаа аж.

Ардын хувьсгалын 25 жилийн ойгоор 1946 онд босгосон уг хөшөөг 65 жилийн дараа сэргээн засварлаж буй нь энэ. Жил жилд өнгө өнгийн будаг нялж, сүүлд мөнгөн боронз түрхээд орхисон энэ хөшөө ирэх есдүгээр сард, оюутан залуусыг хичээлдээ ороход “дээлээ” солиод зогсч байх гэнэ.

Ардын хувьсгалын 90 насны ойн жилд Ардын намыг үүсгэн байгуулагчдын хөшөөнд ийнхүү төсөв мөнгө хайргүй зарж байна. 

                        Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж