Beatbox-чид шилдгээ тодруулна

Хуучирсан мэдээ: 2011.07.26-нд нийтлэгдсэн

Beatbox-чид шилдгээ тодруулна

Сүүлийн жилүүдэд залуус beatbox-оор хичээллэх болжээ. Тэр ч бүү хэл “Royal Beat Crew” хэмээх хамтлаг хүртэл гарч, гурав дахь клипээ үзэгчдэд хүргээд байгаа юм. Тэгвэл тун удахгүй залуу beatbox-чид шилдгээ тодруулах гэнэ. Beatbox Ray-гийн байгуулсан “Монголын beatbox-чдын холбоо”-ноос зохион байгуулдаг “Beatbox Battle” тэмцээнээ хоёр дахь удаагаа зохион байгуулахаар бэлтгэж байгаа аж.
Түүнчлэн Ray beatbox урлагийн үүх түүх, Монголд хэрхэн хөгжиж байгаа болон өөрөө анх хэрхэн хичээллэж байсан тухайгаа өгүүлэх ном бичихээр төлөвлөж байгаа юм. 

М.Урин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж