Орос жолоочгүй ачааны машин нэвтрүүлнэ

Хуучирсан мэдээ: 2016.12.20-нд нийтлэгдсэн

Орос жолоочгүй ачааны машин нэвтрүүлнэ

Яг үнэндээ ачааны машин мэдээж жолоочтой байна. Гэхдээ жолооч нь зөвхөн машины автомат ажиллагааг хянаж явах л үүрэгтэй гэнэ. ОХУ ирэх нэгдүгээр сарын дундуур ийм төрлийн ачааны машиныг туршилтаар замд гаргахаар төлөвлөжээ. 

Аюулгүй байдлын улмаас автомат ажиллагаатай, жолоочгүй машин ашиглахыг зөвшөөрөхгүй байгаа юм. Ямартай ч туршилтын шугамаар явуулахаар болсон байна. Ингэснээр шатахуун хэмнэхээс гадна зам тээврийн осол багасна гэж тооцоолж байгаа аж. 

Taft гэх ачаа тээврийн компани уг системийг туршилтаар нэвтрүүлж буй бөгөөд 2017 оны эцэс гэхэд нийт тээврийн хэрэгслийнхээ 60 хувийг автоматжуулахаар төлөвлөжээ. Эхний ээлжинд 20 машиныг туршилтад хамруулсан байна.

 Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж