Ледвир эмийг 27,500 төгрөгөөр авах боломжтой болжээ

Хуучирсан мэдээ: 2016.12.20-нд нийтлэгдсэн

Ледвир эмийг 27,500 төгрөгөөр авах боломжтой болжээ

Элэгний С вирүсийн эсрэг ЛЕДВИР эмийг Монгол Эм Импэкс Концерн эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлтөөр олгож эхэлжээ. Өвчтөн эмчилгээндээ Ледвир эмийг эхний 2 тунг хэрэглэсэн бол 3 дахь тунг 50 хувийн хөнгөлөлттэй үнээр авах боломжтой байсан. Харин энэхүү эм эрүүл мэндийн даатгалд хамрагдсанаар 3 дахь тунг үндсэн үнээс 90 гаруй хувиар хямд буюу ердөө 27,500 төгрөгөөр авах таатай боломж нээгджээ. Мөн НДҮЗ-ийн шийдвэрийн дагуу 9-р сарын 9-ны өдрөөс хойш Ледвир эмийг худалдан авсан хүмүүс дараах бичиг баримтыг бүрдүүлэн эрүүл мэндийн даатгалын сангаас буцаан олголтыг авах боломжтой юм байна.

Бүрдүүлэх бичиг баримт

  • Иргэний үнэмлэхний хуулбар
  • Банкны дансны дугаар
  • Ледвир эмийг худалдан авсан баримт

Та дээрх бичиг баримтыг бүрдүүлэн Ледвир эмийг худалдан авсан тухайн эмийн сандаа хүлээлгэн өгөх юм. АНУ-ын Mylan компаний Ледвир эм нь Монголд төдийгүй дэлхийн олон оронд 98-99 хувийн эмчилгээний үр дүн нь хэдийн баталгаажсан бүтээгдэхүүн аж.

Л.ЭРДЭНЭ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж