Берлин дэх халдлагыг “Лалын улс” зохион байгуулжээ

Хуучирсан мэдээ: 2016.12.21-нд нийтлэгдсэн

Берлин дэх халдлагыг “Лалын улс” зохион байгуулжээ

Берлинд даваа гаригт /2016.12.19/ болсон халдлагыг “Лалын улс” цэрэгжсэн бүлэглэл зохион байгуулсан гэж мэдэгдлээ. Тэд өөрсдийн мэдээллийн сувгаараа дамжуулж, “халдлагыг манай бүлэглэлийн гишүүн үйлдсэн” гэсэн байна.

Германы албаныхан 12 хүний аминд хүрсэн уг халдлагыг үйлдсэн этгээд хэн болохыг тогтоогоогүй байгаа юм. Уг нь ослын дараа ачааны машины жолоочийг барьсан гэж мэдээлж байсан ч нотлох баримт хангалтгүй гэх үндэслэлээр сэжигтнийг сулласан талаар ВВС мэдээллээ. Хэргийг Навед Б гэгч 23 настай Пакистаны дүрвэгч этгээд үйлдсэн гэгдэж байсан билээ.

Гэмт этгээд чөлөөтэй явж байгааг холбогдох албаны хүмүүс сэрэмжлүүлсэн байна.

С.ЦЭЛМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж