Honda ухаалаг машинаа танилцуулна

Хуучирсан мэдээ: 2016.12.20-нд нийтлэгдсэн

Honda ухаалаг машинаа танилцуулна

Лас-Вегас хотноо ирэх оны нэгдүгээр сард болох Хэрэглээний цахилгаан барааны олон улсын үзэсгэлэн (CES)-д Японы авто үйлдвэрлэгч Honda компани цоо шинэ загвараа танилцуулахаар бэлтгэжээ. Дэлхийн хамгийн ухаалаг гэгдэх тээврийн хэрэгслүүдийг үзэсгэлэнгийн үеэр нийтэд дэлгэх учиртай. Honda-гийн хувьд NeuV хэмээх нэрлэсэн шинэ загвараа "хиймэл оюун ухаан, робот техникийн боломжийг хамгийн хялбар аргаар ашиглах боломжийг харуулсан" хэмээн тодорхойлжээ. 

CES-2017 үзэсгэлэнгийн үеэр Honda мөн мотоциклийн шинэ загвараа танилцуулж магадгүй гэсэн хүлээлт байна. Энэ мотоциклийн талаар компанийн ерөнхийлөгч Йошиюки Мацүмото “робот техникийн салбарын ололтыг харуулсан” хэмээсэн юм.

Honda NeuV загварыг хиймэл оюуны (AI) системээр тоноглох юм. Түүнийгээ япончууд “сэтгэл хөдлөлийн хөдөлгүүр” хэмээн нэрийджээ. “Сэтгэл хөдлөлийн хөдөлгүүр” гэгчийг SoftBank  ба Cocoro SB компаниуд бүтээсэн бөгөөд машиныг "оюун ухаантай" болгох гэнэ. Тухайлбал, өндөр хурдтай давхих үед машин "айж", хурдаа сааруулах аж.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж