Байнгын хороод хуралдана

Хуучирсан мэдээ: 2016.12.21-нд нийтлэгдсэн

Байнгын хороод хуралдана

1.Хууль зүйн болон Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хамтарсан хуралдаан 14.00 цагаас “Их эзэн Чингис хаан” танхимд:

Хэлэлцэх асуудал:

  • Монгол Улсын Хилийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл /Засгийн газар 2016.11.17-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/.

2. Хууль зүйн байнгын хорооны хуралдаан “Их эзэн Чингис хаан” танхимд: /Хууль зүйн болон Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хамтарсан хуралдааны дараа/

Хэлэлцэх асуудал:

  • Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2016.09.09-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;

  • Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон Төрийн албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2016.10.07-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, үргэлжилнэ/.

3.Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан “В” танхимд: /Хууль зүйн болон Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хамтарсан хуралдааны дараа/

Хэлэлцэх асуудал:

  • Олон улсын хөрөнгө оруулалтын банкийг байгуулсан хэлэлцээрт оруулсан нэмэлт, өөрчлөлтийн тухай 2015 оны протоколыг соёрхон батлах тухай /Засгийн газар 2016.12.13-ны өдөр өргөн мэдүүлсэн, зөвшилцөх/;

  • Эдийн засгийн хамтын ажиллагааны олон улсын банкийг байгуулсан хэлэлцээрт оруулсан нэмэлт, өөрчлөлтийн тухай 2014 оны протоколыг соёрхон батлах тухай /Засгийн газар 2016.12.13-ны өдөр өргөн мэдүүлсэн, зөвшилцөх/.

4.Өргөдлийн байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:

Хэлэлцэх асуудал:

  • Иргэдээс ирүүлсэн өргөдлийн уул уурхайн үйл ажиллагааны улмаас эвдрэлд орсон газрыг нөхөн сэргээх, учирсан хохирлыг төлүүлэх асуудлыг хэлэлцэх тухай.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж