Монголын Үндэсний олимпийн хорооМҮОХ байгуулагдсаны 60 жилийн ой эдгээр өдрүүдэд тохиож байна. Энэхүү түүхт ойн баярын нэгдсэн хурал өнөөдөр 2016.12.21 ҮХАҮТ /Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим/-д боллоо. Үе үеийн олимпийн медальтнууд, спортын зүтгэлтнүүд цугласан түүхэн уулзалтаар 60 жилийн түүхэн баримтан видеог анх удаа олны хүртээл болгосон. Мөн энэ удаагийн түүхэн ойгоор олимпийн наадмын медалийн буухиагаар үргэлжилсэн гэдгээрээ ихээхэн онцлогтой болж байгаа билээ.
Энэ үеэр МҮОХ-ны Ерөнхийлөгч Д.Загдсүрэн, МҮОХ-ны дэд ерөнхийлөгч С.Дамдин нарын сэтгэгдлийг сонслоо.
РИОГИЙН НААДМЫН АМЖИЛТЫН БУУХИАТАЙ 60 ЖИЛ
ЭРҮҮЛИЙГ ХАМГААЛАХЫН ГАВЬЯАТ АЖИЛТАН, МҮОX-НЫ ЕРӨНХИЙЛӨГЧ Д.ЗАГДСҮРЭН:
-Олимпийн медаль, ололт амжилт, гэрэлтсэн нэгэн жаран түүх болон үлдэж, МҮОХ нь төр засгийн спортын байгууллагууд, спортын холбоод, олимпийн түншүүд, олимпийн зөвлөлүүд, спортод хайртай монгол зон олонтойгоо нягт хамтран, олимпийн шинэ оргил өөд хамтдаа эрмүүн цогтой, эрч хүчтэй тэмүүлж, олон улсын олимпийн тавцнаа Монгол улсаа дуурсгах зориг эрмэлзэл дүүрэн байна.
Түүхэн ойг тэмдэглэнэ гэдэг бол заавал өмнөхөө эргэн харах хэрэгтэй байдаг. Энэхүү түүхт 60 жилийн ойн арга хэмжээг шат дараатай зохион байгуулж байхад их олон санаа гарлаа. Мөн цаашид хийх зүйл их байгаа харж байна. Олимпийн хороо өмнө нь биеэ даасан байдалтай байгаагүй. Харин 1990 оноос хойш бие даасан Төрийн бус байгууллагын хэмжээнд ажиллаж эхэлсэн. Үүнээс хойш Төрийн байгууллагууд болон спортын холбоо, клубүүдтэй хамтран ажиллаж ирлээ. Бид олимпийн аваргатай болох зорилгыг “Бээжин 2018” наадмын өмнө тавьж байсан. Энэ зорилготой хүрч хоёр олимпийн аваргатай болсон. Мөн залуучуудын олимпийн аваргуудтай болсон гээд бидний амжилтууд улам ахиж байна. Сүүлийн жилүүдэд өсвөр, залуучуудын амжилт ахиж байгаагийн хэрээр тэдний амжилтад нөлөөлөх бүхий л боломжуудыг олон улсын хэмжээнд бэлтгэхэд нь анхаарч байна. 60 жилийн түүхийн гол үр дүн Риогийн наадмаас харагдлаа. Бидэнд энэхүү наадмаас хоёр медальтай ирсэн ч гэлээ энэ бол чамлахааргүй амжилт юм. Ингээд МҮОХорооны түүхт 60 жилийн ойн баярын мэндийг нийт монголчууд түмэндээ хүргэж байна.
ЗАЛУУЧУУДЫН АМЖИЛТААР БАХАРХМААР ОН ЖИЛҮҮД БАЙЛАА
ОЛИМПИЙН НААДМЫН МӨНГӨН МЕДАЛЬТ, МҮОX-НЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ Ц.ДАМДИН:
-МҮОХорооны түүхт 60 жилийн ой тохиож байгаа бахархмаар жил болж байна. Бидний амжилт, бүтээлээр дүүрэн он жилүүд байлаа. 2016 оны бол спортын томоохон үйл явдлаар амьсгаллаа. Монголын тамирчид олимпийн наадамд амжилттай оролцдог түүхэн үйл явдлууд үргэлжилсээр. Бидний цөөн монголчууд дэлхийн дахинаа спортын тэмцлийн талбарт хүчтэй өрсөлдөгчийн нэг байсаар ирлээ. Монголын тамирчид Зуны олимпийн наадмаас 26 медаль хүртээд байна. Энэ амжилтууд бол монгол түмний дэлхийн дахинд эх орноо таниулах түүхэн үйл явдлууд билээ.
Спортод их дэмжлэг хэрэгтэй байдаг. Сүүлийн үед залуу тамирчдыг бэлтгэх ажил системтэй явагдаж байна. Залуучуудын олимпийн аваргатай болсон гээд арвин амжилт бидэнд байна. Мөн залуучуудын өвлийн наадмаас анхны алтан медалийг авсан гээд бахархмаар амжилтуудыг олон үзүүллээ. Энэ нь өсвөрийн тамирчдад ихээхэн хүсэл мөрөөдлийг өгч, тэдэнд спортоор хичээллэх ирмүүн их тэмүүллийг өгч чадлаа. Мөн хөдөө орон нутагт олимпзмийг сурталчилах үйлс шат дараатай хөгжиж байна. Олимпийн медальтнуудынхаа амжилтаар бахархах, тэдний туршлагаас хуваалцах лекц, уулзалтуудыг хийж ирлээ. Амжилт ахих тусам тамирчин улам л хурцлагддаг. Та бүхэндээ МҮОХ-ны түүхт 60 жилийн ойн баярын мэндийг хүргэж байна.
Монгол Улсын баг тамирчид 1964 оноос эхлэн олимпийн наадамд оролцож, 2 алт, 10 мөнгө, 14 хүрэл медаль хүртээд байна.
“Рио-2016” олимпийн наадам монголчуудын оролцсон 13 дахь Зуны олимп боллоо. Өмнөх олимпийн наадамд оролцсон тамирчдын бүрэлдэхүүн болон медаль хүртсэн тамирчдын нэрсийг сонирхоно уу.
ОЛИМПИЙН БАГИЙН БҮРЭЛДЭХҮҮН
“Токио 1964” – 21 тамирчин
“Мехико 1968” – 16 тамирчин
“Мюнхен 1972” – 43 тамирчин
“Монреаль 1976” – 31 тамирчин
“Москва 1980” – 43 тамирчин
“Сөүл 1988” – 28 тамирчин
“Барселона 1992” -33 тамирчин
“Атланта 1996” – 16 тамирчин
“Сидней 2000” – 20 тамирчин
“Афин 2004” – 20 тамирчин
“Бээжин 2008” – 29 тамирчин
“Лондон 2012” – 29 тамирчин
“Рио 2016” – 43 тамирчин
МОНГОЛЫН ОЛИМПИЙН МЕДАЛЬТНУУД
1964 оны Токиогийн наадмаас олимпийн түүхээ бичиж эхэлсэн Монголын тамирчид 1968 оны Мехикогийн олимпиос анхны медалиа хүртсэнээс хойш өнөөг хүртэлх хугацаанд монголчууд олимпийн наадмаас 24 медаль хүртжээ.
Алтан медальтнууд:
Н.Түвшинбаяр – “Бээжин-2008”, жүдо бөх
Э.Бадар-Ууган – “Бээжин-2008”, бокс
Мөнгөн медальтнууд:
Ж.Мөнхбат – “Мехико-1968”, чөлөөт бөх
Х.Баянмөнх – “Мюнхен-1972”, чөлөөт бөх
З.Ойдов – “Монреаль-1976”, чөлөөт бөх
Ж.Даваажав – “Москва-1980”, чөлөөт бөх
Ц.Дамдин – “Москва-1980”, жүдо бөх
О.Гүндэгмаа – “Бээжин-2008”, буудлага
П.Сэрдамба – “Бээжин-2008”, бокс
Н.Түвшинбаяр – “Лондон 2012”, жүдо бөх
Н.Төгсцогт – “Лондон 2012”, бокс
Д.Сумъяа – “Рио 2016”, жүдо бөх
Хүрэл медальтнууд:
Ч.Дамдиншарав – “Мехико-1968”, чөлөөт бөх
Д.Сэрээтэр – “Мехико-1968”, чөлөөт бөх
Т.Артаг – “Мехико-1968” чөлөөт бөх
Д.Оюунболд – “Москва-1980”, чөлөөт бөх
Р.Даваадалай – “Москва-1980”, жүдо бөх
Н.Энхбат – “Сөүл-1988”, бокс
Н.Баярсайхан – “Барселона-1992”, бокс
Д.Мөнхбаяр – “Барселона-1992”, буудлага
Д.Нармандах – “Атланта-1996”, жүдо бөх
Х.Цагаанбаатар – “Афин-2004”, жүдо бөх
С.Ням-Очир – “Лондон 2012”, жүдо бөх
С.Батцэцэг – “Лондон 2012”, чөлөөт бөх
У.Мөнх-Эрдэнэ – “Лондон 2012”, бокс
Д.Отгондалай – “Рио 2016”, бокс
ПАРАЛИМП:
Алтан медаль:
Д.Баатаржав – “Бээжин 2008”, байт харваа
Хүрэл медаль:
Б.Ууганхүү – “Рио 2016”, жүдо бөх
Э.Содномпилжээ – “Рио 2016”, пауэрлифтинг