УИХ-ын гишүүд “Хүчит шонхор” захад ажиллана

Хуучирсан мэдээ: 2010.04.20-нд нийтлэгдсэн

УИХ-ын гишүүд “Хүчит шонхор” захад ажиллана

Маргааш УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны  зарим гишүүд Малын хулгайн гэмт хэрэгтэй  тэмцэх, урьдчилан сэргийлэх тухай хуулийн хэрэгжилттэй газар дээр нь  танилцахаар болжээ. УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва, Д.Одбаяр, Б.Чойжилсүрэн нар ЦЕГ-ын удирдлага болон Эрүүгийн цагдаагийн газрын малын хулгайтай тэмцэх тасаг, Хан-Уул дүүргийн Цагдаагийн хэлтсийн удирдлага болон холбогдох албаны хүмүүстэй уулзахаар болжээ. Мөн тухайн өдрийн үдээс хойш Налайх, Сонгинохайрхан дүүрэг дэх малын гаралтай түүхий эд борлуулдаг цэг, “Хүчит шонхор” захын үйл ажиллагаатай танилцахаар төлөвлөжээ.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж