Жирийн охиноос дэлхийн од болон гялалзсан нь

Хуучирсан мэдээ: 2016.12.21-нд нийтлэгдсэн

Жирийн охиноос дэлхийн од болон гялалзсан нь

Олон улсад танигдсан Болливудын жүжигчин Прианка Чопра өөрийгөө “Хувь тавилангийн охин” хэмээн тодорхойлдог. Түүний амьдрал 17 настай байхдаа Энэтхэгийн гоо бүсгүй шалгаруулах тэмцээнд оролцсоноор 360 хэм өөрчлөгджээ. Цэргийн эмч нарын гэр бүлээс гаралтай Прианка Чопра 2000 онд Дэлхийн мисс болсон нь хувь тавилангийн бэлэг гэж үздэг байна. Ээж, ах хоёр нь түүнийг Энэтхэгийн гоо бүсгүйг шалгаруулах тэмцээнд оролцох санал тавих үед тэрбээр инженер эсвэл сэтгэлзүйч чиглэлээр суралцахаар шийдсэн байжээ.

Прианка Чопра багийн зургууд

Дэлхийн миссийн тэмцээнд түрүүлсний дараа түүнд кинонд тоглох санал олноор ирэх болж 2003 онд “Баатар: Тагнуулчийн хайрын түүх” нэртэй кинонд анхны дүрээ бүтээжээ. Тэрбээр Энэтхэгийн олон кинонд дүр бүтээж, үндэсний хамгийн том кино наадмаас шилдэг жүжигчний шагнал хүртэж байв. “Чиний орд юу вэ?” кинонд 12 өөр эмэгтэйн дүрийг бүтээснээр Геннисийн дээд амжилтын номонд бичигджээ.

2000 оны дэлхийн тэргүүн мисс

Прианка Чопра зөвхөн жүжиглэдэггүй тэр дуулдаг бас загвар өмсдөг. Тэрбээр Америкийн дуучин “Will.I.Am”, “Pitbull” нартай хамтран дуу гаргасан байдаг. НҮБ-ын сайн санааны илч тэрбээр хүмүүнлэгийн ажлаараа ч олны хүндэтгэлийг хүлээсэн нэгэн. Прианка эмэгтэйчүүдийн нийгмийн оролцоо, эрүүл мэнд, боловсролыг дэмжсэн олон сайн санааны үйлсэд хувь нэмрээ оруулдаг байна.

18 настайгаасаа хойш загвар өмсөж байгаа

Цахим ертөнцөд ч тэрбээр Холливудын жүжигчдээс дутахгүй олон сая дагагчтай идэвхтэй нэгэн. Тэрбээр каратэ, жу-жицүь, гатка, куантико, дон гэх мэт маш олон төрлийн тулааны спортоор хичээллэдэг.

Олон төрлийн бие хамгаалах урлагаар хичээллэдэг

Америк ахлах сургуульд суралцаж байхдаа тэрбээр арьс өнгөөр ялгаварлах доромжлолыг багагүй амсдаг байснаа хожим дурсчээ. Түүнийг ангийнхан нь “бороо” гэж дууддаг байсан аж.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж