Хэрэглэгчийн эрхийг хамгаалах хууль дарамт учруулах уу?

Хуучирсан мэдээ: 2016.12.21-нд нийтлэгдсэн

Хэрэглэгчийн эрхийг хамгаалах хууль дарамт учруулах уу?

УИХ-аар Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн төслийг хэлэлцэж эхэлсэн нь УИХ-ын гишүүдийн дунд “Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах нэрийн дор аж ахуйн нэгжүүддээ дарамт учруулж, боомилох юм руу явж байна” гэсэн шүүмжлэлийг дагуулаад байна.

Хуулийн төсөлд хэрэглэгчийн эрхийг хамгаалах хууль, тогтоомжийг зөрчсөн этгээдэд ногдуулах торгуулийн хэмжээг зөрчлийн шинж байдлыг харгалзан оногдуулахаар заасан юм. Ингэхдээ хэрэглэгчид учруулсан хохирлыг тогтоож, хохирлыг барагдуулах. Аж ахуй эрхлэгчийн хууль бусаар олсон орлого, эд зүйлсийг хураах, үйл ажиллагааг нь түр зогсоох хүртэл арга хэмжээ авахаар заажээ.

Одоо хүчин төгөлдөр үйлчилж буй Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуульд тус хуулийг зөрчсөн этгээдэд хүлээлгэх хариуцлагын хэмжээ нь аж ахуйн нэгж, байгууллагад 50000-250000 төгрөг, иргэнд 10000-50000 төгрөг байхаар заасан нь зөөлдөж байгаа аж.

“VS” буландаа энэ сэдвийг хөндөж, УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Ж.Ганбаатар нарын байр суурийг онцоллоо. Т.Аюурсайхан нь Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн төслийг санаачлагч гишүүдийн нэг бол Ж.Ганбаатар нь уг төслийг дэмжих боломжгүй гэдэг байр суурийг илэрхийлж байгаа төлөөлөл юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж