Оросын мөрдөн байцаагчид Анкарад очжээ

Хуучирсан мэдээ: 2016.12.20-нд нийтлэгдсэн

Оросын мөрдөн байцаагчид Анкарад очжээ

Элчин сайдыг хөнөөсөн хэрэгт Туркийн талтай хамтран ажиллахаар томилогдсон Оросын цэрэг цагдаа, тагнуулын алба хаагчдаас бүрдсэн ажлын хэсэг Анкарад газарджээ. Ажлын хэсэг 18 хүн багтсан аж.

Туркт алагдсан ОХУ-ын Элчин сайд Андрей Карловын шарилыг орон нутгийн цагаар мягмар гаригийн орой Москвад авчрахаар болсон тухай Элчин сайдын яамны хэвлэлийн төлөөлөгч Ирина Касимова хэлсэн байна.

Шарилыг онгоцоор зөөвөрлөхийн өмнө нисэх буудалд цөөн тооны хүмүүсийн хүрээнд салах ёс гүйцэтгэх гэнэ. Тус арга хэмжээнд Туркийн дипломат ажилтнууд, дээд төвшний албан тушаалтнууд оролцох ажээ. Үүний дараа шарилыг эх оронд нь аваачих бөгөөд Карловын гэр бүлийнхэн, түүний эмч, сэтгэл зүйч болон Москвагаас Туркт очоод буй Оросын Онцгой байдлын сайд нар шарилыг хариуцан явах юм.

С.ЦЭЛМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж