Террорист Брейвик “Тусгаар тогтнолын тунхаг” бичжээ

Хуучирсан мэдээ: 2011.07.26-нд нийтлэгдсэн

Террорист Брейвик “Тусгаар тогтнолын тунхаг” бичжээ

Хоёр аллагын хэргийг хүлээж байгаа гэдгээ илэрхийлсэн норвеги залуу, гэмт хэрэгтэн  Ан­дерс Бе­ринг Брейвик “2083 – Евро­пын тусгаар тогтнолын тун­хаглал” гэх 1500 хуудастай ер бусын тунхаг, шинжлэх ухааны бүтээл зохиосон юм байна. Уг баримт бичгийг Ослогийн дэлбэрэлт гарахаас хэдэн цагийн өмнө долдугаар 22-ны өдөр интернэтэд тавьсан байсныг аллага гарсны дараа хэвлэлүүд гаргаж эхэллээ.

Тунхагийн тал хувийг тэрээр өөрөө бичсэн байна. Бичлэгийн нэг хэсэг нь  тавдугаар сарын 2-ноос аллага хүртэл түүний хөтөлж байсан англи хэлээр бичсэн өдрийн тэмдэглэл байна. Энэхүү тэмдэглэлийн нэг хэсэгт цагдаа нарыг шинээр хувцаслах тухай өгүүлсэн байв. Брейвик аллага хийхдээ цагдаагийн хувцас өмссөн байсан юм. Мөн энэхүү тэмдэглэлд тэсрэх бөмбөг хэрхэн бэлтгэх заавраас гадна өөр аллагуудын тухай мэдээлэл, исламын болон марксизмын эсрэг өөрийнхөө санаа бодлыг бичсэн байна.

Өмнө тодорхой болсноор долдугаар сарын 22-нд Брейвик сүлжээнд өөрийн бие даан бэлтгэсэн видеороликийг байрлуулсан байна.

Сүүлийн мэдээгээр аллагын улмаас амь үрэгдэгсдийн тоо 94 хүн болсон бөгөөд таван хүн сураггүй болсон гэж зарлагдаад байна.  Цагдаа алуурчинг амьдаар нь барьсан бөгөөд хань хамсаатан байгаа  эсэхийг шалгаж байгаа. Тэрээр шүүхэд тайлбар гаргах хүсэлтээ гаргажээ. Эхний шатны шүүх хурал энэ сарын 25-ны өдөр болохоор товлогдоод байгаа юм.

Ш.МЯГМАР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж