Техас мужийн Даллас хотын Грэнд-Прэйри (Grand Prairie) дүүргийн роллекийн талбайд зургаан хүн амиа алдаж, гурван хүн шархтав. Associated Press мэдээлснээр Forum Roller World роллекийн талбайд төрсөн өдрийн эсвэл хүүхэд төрсний баяр тэмдэглэж байх үед нэг эрэгтэй маргаан гарган хүмүүсийг бууджээ.
Хэрэг хийснийхээ дараа тэрээр өөрийгөө хөнөөсөн байна. Шархатсан хүмүүсийн биеийн байдлын талаар одоогоор ямар нэгэн мэдээлэл байхгүй байна.
Ш.МЯГМАР