Жил бүрийн шинэ жилийн баяраар Монгол Улсын Филармониос зохион байгуулдаг "SNOW MELODY" шинэ жилийн баярын концертыг арванхоёрдугаар сарын 23-нд 19.00 цагаас Соёлын төв өргөөний тайзнаа ганцхан удаа тоглоно.
Тоглолтод 200 гаруй уран бүтээлч оролцох аж. Шинэ жилийн баярт зориулсан хамгийн томд тооцогдох уг тоглолтыг Филармонийн Симфони найрал хөгжмийг удирдаач Н.Нямдаш, Б.Батбаатар, Б.Анар нар удирдана. Мөн удирдаач Д.Түвшинсайхан тэргүүтэй “Морин хуурын чуулга”-ын уран бүтээлчид, “Баянмонгол” жазз, найрал хөгжмийн удирдаач Б.Ганбат, С.Саруул-Од нар оролцоно.
Өвлийн өвгөн, цасан охид, бүжигчид, Улсын Филармонийн гоцлол дуучид, рок попын ододтой "SNOW MELODY"-г та зориорой.
А.СҮРЭН