Израилийг байкотлохыг хориглох шийдвэрийг дэмжив

Хуучирсан мэдээ: 2011.07.26-нд нийтлэгдсэн

Израилийг байкотлохыг хориглох шийдвэрийг дэмжив

АНУ-ын Конгрессийн Төлөөлөгчдийн танхимын Гадаад бодлогын байнгын хороо Арабын орнуудын лигийн зүгээс зарласан Израилийг үл тоох бодлогод оролцохыг хориглох тухай шийдвэрийг дэмжсэн байна. Энэхүү шийдвэрийг анх 1977 онд баталсан бөгөөд хүчинтэй байх хугацаа нь 1994 онд дууссан. Үүнээс хойш хугацааг нь сунгасан  боловч шүүхээр заргалдах боломжтой байсан юм. Тиймээс Конгресс нэг мөр хатуу үндэслэлийг гаргахаар шийдсэн байна.

Конгрессийн доод танхим энэ хуулийг баталсны дараа Сенат нь нэмэн батлах ёстой. Энэ хууль нь Израильд байгаа иймэрхүү хуультай огт хамаагүй гэдгийг байнгын хороо онцгойлж байна.

Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж