“ВР” болон “Reliance”-ийн түншлэлийн талаар өнгөрсөн хоёрдугаар сараас ярьж эхэлсэн бөгөөд гэрээний дагуу британичууд энэтхэгчүүдээс нефть болон байгалийн хийн 30 хувийн хувьцааг нь худалдан авах юм.
“Reliance Industries” компани нь Энэтхэгийн хамгийн баян тэрбумтан Мукеш Амбанийн (Mukesh Ambani) хяналтад байдаг. Түүний хөрөнгийг 27,5 тэрбум ам.доллар гэж “Forbes” сэтгүүл үнэлж байсан юм.
Энэ наймааны дараа Энэтхэгийн томоохонд орох KG-D6 ордоос байгалийн хийн олборлолтыг эрс нэмэгдүүлж чадна хэмээн “Reliance” тооцоолжээ. Өнгөрсөн онд тэндээс хоногт 60 сая шоо метр хий олборлож байсан бол энэ жил олборлолт нь 10 саяар буурсан байна. Тиймээс ВР нь Энэтхэгийн эх газрын үргэлжлэл болох далайн ёроолын олборлолт, хайгуульд нөлөөгөө ихэсгэнэ хэмээн найдаж байгаа юм.