Герман Ливийн босогчдод 100 сая евро амлалаа

Хуучирсан мэдээ: 2011.07.26-нд нийтлэгдсэн

Герман Ливийн босогчдод 100 сая евро амлалаа

Германы эрх баригчид Ливийн босогчдод зориулан хүмүүнлэгийн тусламж гэж 100 сая евро зарцуулахаар амласан тухай  “Agence France-Presse”  мэдээлж байна.

“Хурандаа Каддафи ард түмэнтэйгээ байлдаж байгаагаас Ливийн байдал өдөр бүр муудаж байна. Тус оронд хүнсний болон эм, тарианы хадгалалтын нөхцлийг хангах хөрөнгө мөнгө дутагдалтайгаас ард түмэн хэлмэгдэж байна” хэмээн ГХЯ-ны тэргүүн Гидо Вестервелле (Guido Westerwelle) мэдэгдэлдээ өгүүлсэн байна. Өнгөрсөн зургадугаар сард НАТО Ливийн ажиллагааныхаа явцад Германы цэргийн техникийн тусламжаас татгалзсан юм. ХБНГУ нь барууны орнуудаас Ливийн эсрэг НҮБ-ын тогтоолыг дэмжээгүй цорын ганц орон болсон билээ.

Ш.МЯГМАР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж