Дээд шүүхийн шүүгчдийг өргөн мэдүүлжээ

Хуучирсан мэдээ: 2016.12.20-нд нийтлэгдсэн

Дээд шүүхийн шүүгчдийг өргөн мэдүүлжээ

Улсын дээд шүүхийн шүүгчийн албан тушаалд нэр дэвшигчийг томилуулах саналыг Шүүхийн ерөнхий зөвлөл /ШЕЗ/-өөс гаргажээ.

ШЕЗ-өөс Гочоогийн Банзрагч, Бямбын Мөнхтуяа нарыг Дээд шүүхийн шүүгчээр томилуулахаар Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүллээ. 

Г.Банзрагч нь МУИС-ийн ХЗДС-ийг дүүргэсэн, Хууль зүйн ухааны доктор /Ph.D/ цолтой бөгөөд ХБНГУ-ын Байротын их сургуульд мэргэжил дээшлүүлсэн, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Төр, захиргааны эрх зүйн тэнхмийн багш, доктор, дэд профессороор ажиллаж байжээ.

Б.Мөнхтуяагийн хувьд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгчээр ажиллаж байгаа юм.

Л.ХАЛИУ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж