Тус орны энэ асуудлаар хамгийн мэдээлэл сайтай гэгддэг тагнуулын албаны тайлан өнгөрсөн баасан гаригт тавигджээ. Энэ талаар АР мэдээлсэн байна. Харин энэ тайлан нь дэлхийн цэргийн шинжээчдийн ихэнхийн Хаменеигаас илүүтэйгээр цөмийн асуудалдаа Ахмадинежад зөөлөн бодлого барьдаг гэсэн саналтай нийлэхгүй байгааг тэмдэглэв. Ер нь бол Исламын орон цөмийн зэвсэгтэй болохыг хүсвэл хэн ч юу ч саад болж чадахгүй хэмээн Ахмадинеджад нэг биш удаа хэлж байсан юм.
Олон улсын хамтын нийгэмлэг хатуухан хориг тавиад байгаа ч Иран цөмийн зэвсэгтэй болох нь тодорхой болсоор байгаа. Тийм ч учраас Ираны удирдлагын цаашдын хандлагыг тогтоох нь маш чахал асуудал болоод байгаа юм.
Гэхдээ Иран цөмийн хөтөлбөрөө цэргийн зориулалтгүй гэж олон жилийн турш хэлсээр ирсэн юм.