Бага насны гурван хүүхэд гэртээ амиа алджээ

Хуучирсан мэдээ: 2016.12.20-нд нийтлэгдсэн

Бага насны гурван хүүхэд гэртээ амиа алджээ

Хан-Уул дүүргийн 12 дугаар хороонд гэртээ үлдсэн бага насны гурван хүүхэд шатаж, нас барсан хэрэг өчигдөр /2016.12.19/ гарчээ. Тус дүүргийн цагдаагийн II хэлтэст болсон явдлыг шалгаж байна.

“Зээлийн барилгы хажууд гэр шатаж байна” гэсэн тусламж хүссэн иргэний дуудлагын дагуу Хан-Уул дүүргийн онцгойгийнхон хэргийн газарт очиж ажиллажээ. Гэр яагаад шатав, гал юунаас гарав гэдэг дүгнэлт одоогоор хараахан гараагүй байгааг эх сурвалж мэдээллээ.

Сануулахад, Төв аймгийн Мөнгөнморьт суманд амьдардаг 74 настай иргэн Т-ийн өвлийн байшинд мөн өнгөрсөн шөнө гал гарч,  хоёр охины хамт амиа алджээ. Гэрт байсан таван настай охин эмнэлэгт хүргэгдсэн байна. Хэргийг Мөнгөнморьт сумын цагдаагийн хэлтэс шалгаж эхэлжээ.

Д.УУДАМ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж