Sandra Bullock хуримын бөгжөө зүүхээ больжээ

Хуучирсан мэдээ: 2010.04.20-нд нийтлэгдсэн

Sandra Bullock хуримын бөгжөө зүүхээ больжээ

“Оскарын хараал” хүрсэн гэж хэлэгдээд буй жүжигчин Sandra Bullock өнгөрсөн долоо хоногт Калифорнид явж байгаад гэрэл зурагчдын дуранд өртжээ. Тэрбээр хуримын бөгжөө зүүгээгүй байсан бөгөөд кофе уун, саравчтай малгай даран өмч, ороолтоор хүзүүгээ ороосон байсан гэнэ.
Нөхөртэй нь холбоотой асуудал сөхөгдсөнөөс хойш 33 хоног өнгөрч байгаа хэдий ч Sandra нэг ч удаа нүүр царайгаа хэвлэлийнхэнд харуулаагүй байгаа аж.
Түүнийг гэр бүлийн асуудлаа хэрхэн шийдхийг шоу бизнесийн ертөнц тэр аяараа ажиглаж байгаа гэхэд хилсдэхгүй.
Хуримын бөгжөө зүүхээ больсон нь түүнийг нөхрөөсөө салахаар шийдсэнийг харуулж байна уу, эсвэл ямар нэгэн утга учир агуулаагүй тохиолдол байв уу гэж “Entertainment Tonight”-д бичсэн байна.

Н.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж